“Математик Дидактик Сонгон”
хичээлээр сэдвийн
арга зүйн боловсруулалт, дидактик шийдэл хийх
даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээний шоо
Хэмжин үнэлэх зүйл
|
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
|
Оноо
|
Мэдлэг, чадвар
|
-Сонгоcон сэдвийн үндсэн
нэр томьёо, ухагдахуун, чанарын антропологи (үүсэл, хөгжил, түүх, язгуур санаа)-ийг судалж таньсан байх
|
10
|
-Сонгосон сэдвийнхээ
математик мөн чанар, утга агуулгыг судалж таньсан байх,
|
10
|
|
-Сонгосон сэдвийнхээ
хөтөлбөрийн эх үндсийг тогтоосон байх,
|
5
|
|
-Сонгосон сэдвийн агуулгад
дидактик хувиргалт хийж, түүнийг дор дурдсан алхамтай, үйлжсэн сэтгэл хөдлөл,
сэтгэл хөдлөлжсөн үйл ажиллагаа бүхий дидактик шийдлээр илэрхийлсэн байна.Үүнд:
-Бодит үйлээр илэрхийлсэн
байх,
-Зургаар дүрслэн үзүүлсэн
байх,
-Математик хэл, тэмдгээр
илэрхийлж утгажуулж хураангуйлсан байх.
|
25
|
|
Сонгосон дидактик шийдлийг
үзүүлбэрчилж, цаасан болон цахим үзүүлэн болгосон байх
|
15
|
|
Сэдвийн дидактик шийдэл,
үзүүлэн ашиглан ээлжит болон бүлэг сэдвийн хөтөлбөр бичсэн байх
|
10
|
|
Сонгон сэдвийн арга зүй,
дидактикийн шийдлээрээ 5 минутын илтгэл бэлтгэх
|
15
|
|
Сонгон сэдвийн арга зүй,
дидактикийн шийдлээ бүлэгтээ танилцуулах
|
5
|
|
Хандлага
|
Оюутны дидактик, арга зүйд хандлагын өөрчлөлт гарсан байх
|
5
|
Тайлбар:
1.
Үнэлгээний энэ даалгаврын дагуу оюутан 2
бие даалтыг хийнэ. Бие даалт бүрийн гүйцэтгэл хичээлийн ерөнхий үнэлгээнд тус тус 25 хувь, нийтдээ, 50 хувийг эзэлнэ.
2.
Эхний бие даалтыг эхний 6 долоо хоногт,
хоёр дахь бие даалтыг дараагийн 7 долоон хоногт тус тус багтаан гүйцэтгэж
тайлагнана.
3.
Эхний
бие даалтыг математикийн хичээл сургалтын “Багшлах урлаг”
багц үзүүлэн 1, 2-ыг үлгэр болгон түүнд орсон сэдэв, агуулгаар хийж болно. Хоёр дахь бие даалтыг тус багц үзүүлэнгээр хөндөгдөөгүй
сэдэв, агуулгыг сонгож хийсэн байна.
4.
Ц.
Лувсандорж нарын боловсруулсан “Сурах язгуур ухаан, багшлах язгуур урлаг”-ийг
судалж, “Сэдвийн дидактикийн бүтэн шийдэл хийх аргачлал”, “ “Үзүүлэн урлах
аргачлал”-ыг (Эх үүсвэр: researchgate.net/luvsandorj;slideshare.net/luvsadorjts)- үлгэр
болгон ашигласан байна.
5. http://mathematicsdidactics.blogspot.com гэсэн блогт энэхүү шоог байрлуулав.
5. http://mathematicsdidactics.blogspot.com гэсэн блогт энэхүү шоог байрлуулав.
Даалгаврын үнэлгээний шоо боловсруулсан проф Ц. Лувсандорж
© Ц.Лувсандорж. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр
үнэлгээний энэхүү шоог цаасан болон цахим хэлбэрээр хувилах, хуулбарлах, олшруулах, хэвлэх, тараахыг
үл зөвшөөрнө.
No comments:
Post a Comment